Шууд Chart

Дэлхий дахинд “COVID-19”-ын халдварын тохиолдлын тоо 30 саяыг давлаа

2020-09-20 10:59:20

Дэлхий дахины хэмжээнд “COVID-19”-ын халдварыг авсан хүний тоо 30 саяыг даваад байна. Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн тооцоогоор нас баралт 949 мянгад хүрсэн бол эдгэсэн хүний тоо 20 саяыг давжээ.

АНУ, БНХАУ болон Энэтхэг тэргүүтэй дэлхийн зарим оронд “COVID-19”-ын халдварын тохиолдол нэмэгдэж эхлээд байгаа бол  Хятад улсад нөхцөл байдал эсрэгээрээ байгаа юм. Баасан гарагт Хятадын их газарт “COVID-19”-ын халдварын 14 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Гэхдээ дээрх бүх халдварын тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол  Хятадын их газарт дотоодод нь халдвар  бүртгэгдээгүй  нэг сар гаруй болж байна. Дэлхийн 210 гаруй улсад бүртгэгдээд байгаа цар тахлын хамгийн анхны голомт болж байсан Хятад улсад баасан гарагийн байдлаар  нийт батлагдсан халдварын тохиолдол 85 мянгад хүрсэн бол нас баралт 4000 гаруй байгаа бол АНУ-д халдвар авсан авсан хүний тоо 6.7 саяыг давж,  цар тахлын хамгийн том голомт хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхий дахинд “COVID-19”-ын халдварын тохиолдлын тоо 30 саяыг давлаа  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй