Шууд Chart

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2020-09-21 17:25:41

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зочилж, төвийн үйл ажиллагааны талаар тус эмнэлгийн удирдлагатай уулзаж ярилцлаа.

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь мэс заслын клиникийн зургаан тасаг, дотрын клиникийн 10 тасаг, параклиникийн найман тасаг, урьдчилан сэргийлэх нэг төвтэй бөгөөд 438 эмч, ажилчидтайгаар баруун бүсийн таван аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Тус төвийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бельги улсын Засгийн газар хамтарсан төслийн хүрээнд нийт 58 нэр төрлийн 102 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Ингэснээр эмчилгээ, оношилгоо хийлгэх зорилгоор баруун бүсээс Улаанбаатарыг зорьдог иргэдийн тоог бууруулах, орон нутагтаа эмнэлгийн чанартай үйлчилгээ, тусламж үзүүлэх боломжтой болжээ.

Гэвч таван аймгийн иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд төвийн барилгыг өргөтгөх, багтаамжийг нэмэгдүүлэх, мөн боловсон хүчний тоог нэмэх, чадавхыг нь тогтмол сайжруулах шаардлагатай байгаа талаар эмнэлгийн удирдлага хэлж байна.


Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй