Шууд Chart

"Үндэсний номын баяр 2020" нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулагдаж байна

2020-09-21 20:37:42

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баярын”-н үйл ажиллагаа Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын удирдамж чиглэлийн дагуу улс орон даяар зохион байгуулагдаж байна.

Номын баярын нээлтийн үйл ажиллагаа, нэгдсэн арга хэмжээ 2020 оны 9 дүгээр сарын 18,19,20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1106 дугаар захирамжийн дагуу нийслэлийн 9 дүүрэгт 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.


"Үндэсний номын баяр 2020" нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй