Шууд Chart

АНУ: Рут Бейдер Гинзбургийн орны шүүгчийг томилох асуудал маргаан үүсгэж байна

2020-09-22 12:08:15

АНУ-ын Дээд шүүхэд 30 орчим жилийн турш ажилласан шүүгч Рут Бейдер Гинзбург  хоёр өдрийн өмнө таалал төгсөөд байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүгчийг дурсах, хүндэтгэл үзүүлэх ёслол АНУ-д болж байна. Гэхдээ  АНУ-ын удирдагчид Рут Бейдер Гинзбургийг сүүлийн замд нь  үдэх ёслолоос илүүтэй  түүний орны шүүгчийг хэзээ томилох вэ гэдэг асуудалд ихээхэн анхаарал хандуулж,  дээд шүүхэд шинэ шүүгчийг томилох асуудал Ардчилсан болон Бүгд Найрамдах намын дунд маргаан үүсгэж байна.

Америкийн муж хоорондын төдийгүй улс төрийн томоохон маргааныг эцэслэн шийдвэрлэдэг газар  нь дээд шүүх юм. Америкийн дээд шүүх нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор дээд шүүхийн шүүгч нарын 5 консерватив буюу Бүгд Найрамдах намын нэр дэвшүүлэн гаргасан хүмүүс бол үлдсэн нь либерал буюу ардчилсан талыг төлөөлж байгаа. Либералыг үзлийг баримтлагч  Рут Бейдер Гинзбур  таалал төгссөнөөр Ардчилсан намынхан дээд шүүх  дэх өөрийн талын хүнийг алдаад зогсохгүй, эзэнгүй суудалд Трамп өөрийн хүнийг нэр дэвшүүлэхээр аюул нүүрлээд байна.

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 11 дүгээр сарын сонгуулиас өмнө шинэ шүүгчийг сонгоно гэж мэдэгдэж байгаа. Ингэснээр дээд шүүх дэх консерватив олонх  дахин нэг хүнээр хүрээгээ тэлж,  аливаа маргаантай шийдвэр Дональд Трампын талд гарах илүү таатай нөхцөл бүрдэж болзошгүй байгаа юм. Харин Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Зосеф Байден үүнийг хүчтэй эсэргүүцэж, Трампыг эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж буруутгаж байна. Ардчилсан намынхан шинэ шүүгчийг томилох асуудлыг  сонгуулийн дараа шийдэх ёстой гэж мэдэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуулиар Байден ялах юм бол тэрээр шинэ шүүгчийг сенатад нэр дэвшүүлэх боломж гарч ирнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Рут Бейдер Гинзбургийн орны шүүгчийг томилох асуудал маргаан үүсгэж байна   
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй