Шууд Chart

Салбар дундын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

2020-09-22 13:01:46

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан салбар дундын ажлын хэсэг (ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, ДЭМБ ) хамтран Баян-Өлгий аймагт Коронавируст халдвар (Ковид-19) -ын үед ажиллах тохиолдлын удирдлагын тогтолцооны  "Шуурхай штаб"-ыг байгуулах зорилготой сургалтыг зохион байгуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа Коронавируст халдварын үед ажиллах Шуурхай штабын мэдээлэл солилцох урсгалын талаар болон ЭМЯ дээр хийж буй бэлтгэл ажлын талаар тодорхой танилцуулга хийв. Баян-Өлгий аймгийн ТУТ-ын шуурхай штабыг Засаг даргын захирамжаар томилгоожуулж, нийгмийн эрүүл мэндийн үйл явдлын төлөвлөлт, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар өгөгдсөн "Цагийн байдал"- ын дагуу дасгал сургуулилалт зохион байгуулж байна.

Дасгал сургуулилалтыг УОК дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Салбар дундын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй