Шууд Chart

Хамтын ажиллагааны талаар санал солилцов

2020-09-23 14:29:38

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр ДХИС-ийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, ДХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатар нар оролцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуультай хүний нөөцийг бэлтгэх, Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академи, Онцгой байдлын болон Ахлагчийн сургуулийн алба хаагч, сонсогчдын мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлж мэргэшүүлэх сургалтад хамруулах, тэдний ажиллах, суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2018 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Уулзалтын үеэр  хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл танилцуулж, санал, бодлоо солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хамтын ажиллагааны талаар санал солилцов  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй