Шууд Chart

Алексей Навальный эмнэлгээс гарчээ

2020-09-24 10:18:55

Новичок  бүлгийн хорт бодис ашигласан халдлагын хохирогч болсон хэмээн Германы тал баталж байгаа Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг  Алексей Навальный эмнэлгээс гарчээ.

Түүний  биеийн байдал сайжирсан учир яаралтай  тусламж үйлчилгээг зогсоохоор  болсныг Германы Шарите эмнэлгээс мэдэгдсэн  байна. Гэхдээ  түүний   биед цаашид хүнд  хордлогын  ямар нэг  ул  мөр илрэхгүй гэх баталгаа байхгүйг  сануулж байгаа юм.

Навальный ийнхүү Оросоос  Берлины  Шаритед  хүргэгдэж ирснээсээ хойш  32 хоногийн дараа  эмнэлгээс гарч байна. Шаритегийнхэн түүнийг  24 хоногт нь  эрчимт  эмчилгээний тасагт эмчлүүлснийг  ч мөн  мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алексей Навальный эмнэлгээс гарчээ  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй