Шууд Chart

Хүлэмжийн хий ялгаруулдаггүй зорчигч тээврийн онгоц бүтээнэ

2020-09-25 12:33:34

Европын агаарын тээврийн хамгийн том компани болох "Airbus” хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй зорчигч тээврийн онгоц бүтээх төслийг эхлүүлээд байгаагаа зарлажээ. Дээрх онгоц ус төрөгчийн хөдөлгүүртэй байх юм. “Airbus” компани байгаль орчинд ээлтэй  онгоцыг 2035 оноос үйлчилгээнд ашиглаж эхлэх юм.

Тус компани гурван ч загвар онгоцны зургийг танилцуулсан байна.  Энэ төрлийн том оврын онгоц  нь 200 зорчигчийн багтаамжтай, нэг удаад дээд тал 4000 орчим км зогсолтгүй нисэх чадавхтай. Харин бага оврынх нь 100 хүний суудалтай, 1800 гаруй км нислэг хийх хүчин чадалтай юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүлэмжийн хий ялгаруулдаггүй зорчигч тээврийн онгоц бүтээнэ   
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй