Шууд Chart

“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт хурал болж байна

2020-09-25 15:08:35

Хүний буруутай үйлдэл, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсч байна. Үүнийг зөвхөн нэг улсын хэмжээнд шийдэх боломжгүй юм. Тиймээс олон улсын, тэр дундаа бүс нутгийн хэмжээнд судлан нэгдсэн ойлголтод хүрэх нь үр дүнтэй гэж судлаачид үзэж байна.

Өнөөдөр “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын бага хурал болж байна. Газарзүй геоэкологийн судалгааны чиг хандлага, тулгамдсан асуудлууд болон нийгэм, эдийн засгийн газарзүй, бүс нутгийн хөгжлийн талаар хэлэлцэж байгаа юм.

Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга, доктор н.Дашцэрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.

Уг хурлаар олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай туршлага солилцох, хамтран төсөл хөтөлбөр эхлэх зэрэг олон давуу талтайг мөн онцоллоо.


“Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил” сэдэвт хурал болж байна  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй