Шууд Chart

Улсын хэмжээнд 93 байгууллага олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлж байна

2020-09-25 15:54:43

Төр засгийн оролцоо, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын дэмжлэг туслалцаа, иргэдийн хувь нэмэр гэсэн гурван хүчин зүйлд тулгуурлан нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүргэдэг халамжийн үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гэдэг. УИХ-ын 2005 онд баталсан Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ анх багтсан бөгөөд манай улсад 2006 оноос хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, Иргэд, төрийн бус байгууллагууд гэрээгээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн, хорих ангиас суллагдсан, согтуурах, мансуурах, донтох өвчтэй болон эдгэшгүй хүнд өвчтэй иргэн, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэн, өрх, шилжин суурьшсан өрх, иргэн(шилжин суурьшсан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой), өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд гэсэн 12 зорилтот бүлгийн иргэнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлдэг.

Монгол Улсад өдгөө сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, сэргээн засах, түр байрлуулан асрамжлах, өдрийн үйлчилгээ, гэрийн асрамж халамж, иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамж, бичиг баримтжуулан түр хоноглох байранд байрлуулах, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийг анхан шатны бизнес эрхлэхэд дэмжсэн бүлгийн төсөл хэрэгжүүлэх, гэр бүлийн хохирогчийг түр хамгаалах байранд байрлуулах гэсэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн арван төрлийн халамжийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Тэгвэл Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газраас өгсөн мэдээллээр

Ташрамд дуулгахад, энэ оны наймдугаар сарын 31-ны байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 93 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж олон нийтийн халамжийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улсын хэмжээнд 93 байгууллага олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлж байна  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй