Шууд Chart

Жордан Эрнест Барроуз: Дараа нь харамссанаас одоо хөдөлмөрлөхийг илүүд үзнэ

2020-09-30 11:05:45

Олимпийн нэг, дэлхийн дөрөв, “Дэлхийн цом”-ын хоёр, Панамерикийн гурван удаагийн аварга, АНУ-ын бөх Жордан Барроуз хүнд хэцүү бэлтгэл хийж, барилдсаар байгаа учир шалтгаанаа хуваалцжээ.

Жордан Барроуз “Ажил хэзээ ч амархан, хөнгөхөн болдоггүй.

Та л улам сайжраад байна гэсэн үг.

Би зургаан настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж байна.

Одоо ч би ур чадвараа сайжруулахаар спорт зааланд бэлтгэл хийсээр байна. “Жил болгон улирал эхлэхийн өмнө өөрөөсөө “Дэлхийд шилдэг нь болохын тулд хөлс асгаруулан, хөдөлмөрлөхөд бэлэн үү, ингэх үнэ цэнэ байна уу” гэж өөрөөсөө асуудаг.

Хариулт тийм. Би 32 настай.

Зодог тайлаад, Алдрын танхимд залраад, агуу замналынхаа сайхан үеүүдийг дурсаад сууж байя гэвэл чадна. Гэхдээ би тийм хүн биш.

Би шинэ зүйлд өөрийгөө сорьж байхын төлөө төрсөн хүн.

Заримдаа өглөө сэрэхэд хамаг бие өвддөг.

Гэхдээ би энэ өвчинтэй 26 жил хамт байна. Дараа нь харамссанаас одоо хөдөлмөрлөөд ядраад, өвдөөд явж байхыг би илүүд үзнэ.

Би хаашаа ч явахгүй, барилдсаар байх болно” гэжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жордан Эрнест Барроуз: Дараа нь харамссанаас одоо хөдөлмөрлөхийг илүүд үзнэ  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй