Шууд Chart

Дарханы төмөрлөгийн үйлдвэр технологийн шинэчлэл бүхий үйлдвэртэй болно

2020-09-30 12:30:10

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа, Ц.Анандбазар, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, С.Ганбаатар нар  Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг  үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Харин Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 130 км-т үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус орд нь 229.3 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Тус уурхайд цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц, шатахуун түгээх станц, оффис болон засварын төв, иж бүрэн ажилчдын кемп, хүдэр боловсруулах хуурай соронзон баяжуулах үйлдвэр, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 36.1 км дэлгэмэл урттай төмөр зам, ачих буулгах терминаль бүхий иж бүрэн Төмөртэй өртөө байгуулах, Дулаанханы уулзвараас Хүдэр сумын чиглэлд 95 км хатуу хучилттай автозам тавих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээ танилцууллаа. Хүндрэлтэй асуудал нь техник технологийн шинэчлэл төдийгүй үйлдвэрийн шинэ төслийг хэрэгжүүлэхгүй бол бүтээгдэхүүн борлуулалтгүй болж байгааг онцолсон. Мөн түүхий эдийн хосдол бий болсныг ч хэлж байлаа.


Дарханы төмөрлөгийн үйлдвэр технологийн шинэчлэл бүхий үйлдвэртэй болно  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй