Шууд Chart

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

2020-10-17 11:47:05

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 19-ний Даваа гарагт:                                                                                                                                                                                                                                                      

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 19-ний Даваа гарагт:                                                                                                                                                                                                                                                        

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд;
  • Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

10 дугаар сарын 20-ны Мягмар гарагт: 

  • Гаалийн ерөнхий газар, Татварын Ерөнхий газрын үйл ажиллагаатай Төсвийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас танилцана.

10 дугаар сарын 21-ний Лхагва гарагт: 

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай Төсвийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас танилцана;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

10 дугаар сарын 21-ний Лхагва гарагт:

  • “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт Нийгмийн бодлогын байнгын хорооны  хэлэлцүүлэг 10.00 цагаас Их Эзэн Чингис хаан” танхимд болно. 

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана   
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй