Шууд Chart

Тусгай үүргийн онгоц 19:00 цагт газардах хуваарьтай байна

2020-10-17 12:00:56

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-118, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, өндөр настан-1, хөгжлийн бэрхшээлтэй-2, эрүүл мэндийн шалтгаантай-17, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-115 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ болон Улаанбаатар, Хавана, Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Тусгай үүргийн онгоц 19:00 цагт газардах хуваарьтай байна  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй