Шууд Chart

"Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдэвт семинар хэлэлцүүлэг болж байна

2020-10-22 10:37:25

"Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдэвт семинар хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран 2020 оны 10 дугаар сарын 22-нд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нар нээж үг хэлэв. Тэд энэхүү сургалт нь Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэн тэмдэглэлт ойн өдөр, улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгааг онцлон тэмдэглээд, цагдаа, мөрдөн байцаах албаны өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхийн мэдрэмж, хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхээр мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэх нь чухал болохыг сануулсан юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар сүүлийн 17 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж ирсэн төдийгүй цагдаагийн албанд 100 гаруй хүний эрхийн сургагч багшийг бэлтгээд байна. Энэ удаагийн сургалтад цагдаагийн байгууллагын 21 аймаг дахь салбар, газрууд, нийслэлийн бүх дүүргийн хэлтсүүдийн алба хаагч, мөрдөгчид цахимаар, төвийн алба хаагчид танхимын хэлбэрээр оролцож байгаа юм.


"Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдэвт семинар хэлэлцүүлэг болж байна  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй