Шууд Chart

Монголын хоккейн домог олимпын одонгоор шагнуулав

2020-10-22 11:34:43

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган хоккейн ахмад тамирчин, ОУХМ А.Баатарыг "Олимпын алдар" одонгоор шагнав.

Өдгөө 68 настай "Капитан" хэмээн алдаршсан Аюурзаны Баатар нь 1970 оноос хоккейн спортоор хичээллэж, УАШТ-д тав, лигт долоон удаа тус тус түрүүлэн, шилдэг тамирчнаар 18 удаа шалгарсан байна.

Тэрбээр Монголын ахмад хоккейчдын салбар холбоог тэргүүлдэг бөгөөд "Иннсбрук-2020" Дэлхийн ахмад мастеруудын өвлийн наадамд оролцсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хоккейн домог олимпын одонгоор шагнуулав  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй