Шууд Chart

Хуулийн төслийг ТББХ-нд буцааж, анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын саналыг дэмжлээ

2020-10-22 15:10:14

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал болон Засгийн газраас Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татсан талаарх албан бичгийг гишүүдэд танилцууллаа. 

Ингээд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хууль санаачлагч гишүүн Д.Тогтохсүрэн, “хуулийн төслийн зарим заалт дээр Ажлын хэсэг, дэд хэсэг нухацтай ярилцах, АН-ын бүлгээс ирүүлсэн саналыг авч үзэх шаардлагатай тул төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд буцааж, анхны хэлэлцүүлгийг дахин явуулах” горимын санал гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 77,1 хувь нь уг горимын саналыг дэмжив. 


Хуулийн төслийг ТББХ-нд буцааж, анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын саналыг дэмжлээ  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй