Шууд Chart

"Шилдэг ахлагч" тэмцээнд 11 алба хаагч өрсөлдөж байна

2020-10-22 17:17:15

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг хангах зорилгоор ахлагч бүрэлдэхүүний дунд "Шилдэг ахлагч" тэмцээнийг гурван өдрийн хугацаанд зохион байгуулж байна. Шилдэг ахлагч тэмцээн 15 төрлөөр зохион байгуулагдаж, 11 алба хаагч оролцож буй.

Онцгой байдлын газрын алба хаагчид цаг үргэлж бэлэн байдалд байж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх дадлага сургуулилтыг тогтмол явуулдаг. Энэ жилийн шилдэг ахлагч тэмцээнд Хархорин, Хужирт сумын гал түймэр унтраах 12, 45 дугаар анги, Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын алба хаагч оролцож байгаагаараа онцлог болж байна.

Мөн усанд сэлэлтийн төрөл нэмэгдсэн нь алба хаагчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг улам тодотгож байгааг онцолж байлаа.

Тэмцээнд оролцогчид бие бялдарын бэлтгэлжилтийн нормативыг биелүүлэхээс гадна галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах тухай хууль, гал түймэр унтраах дүрэм зэрэг онолын мэдлэгээр өрсөлдөж байна. Мөн 5000 метрийн гүйлт, gps луужин ашиглаж цэг олох, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг 15 төрлөөр өрсөлдөнө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Шилдэг ахлагч" тэмцээнд 11 алба хаагч өрсөлдөж байна  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй