Шууд Chart

Америкийн “SSC” компанийн шинэ автомашин хурдны дээд амжилтыг шинэчиллээ

2020-10-23 09:29:09

Америкийн “SSC North America”  компанийн бүтээсэн шинэ автомашин 500 км цаг хүртэл хурдалж,  өмнөх  дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна. Тус ер бусын хүчин чадалтай машиныг үйлдвэрлэсэн "SSC North America" нь олон нийтэд төдийлөн сайн танигдаагүй жижиг компани юм.

Тус компанийн хамгийн сүүлийн үеийн бүтээл болох “Туатара“ гэх автомашиныг Лас Вегас хотын ойролцоо хоёр ч удаа туршиж, хурдлуулсан байна. Энэ төмөр хүлгийн  хаалга нь дээшээ дэлгэгдэж онгойдог,  нисэх онгоцыг санагдуулам загвартай юм.

"SSC" компани тус  машины загварыг гаргахад 10 гаруй жилийн судалгаа, хөдөлмөрийг зарцуулжээ.  Загварынх нь санааг байлдааны нисэх онгоцноос авсан юм.  "SSC" компани1750 морины хүчин чадалтай хөдөлгүүртэй  энэ машинаас зөвхөн   100 худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн “SSC” компанийн шинэ автомашин хурдны дээд амжилтыг шинэчиллээ   
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй