Шууд Chart

“Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат киноны нээлт боллоо

2020-10-23 12:17:44

Чойжин ламын сүм музей нь “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат кино, “Монголын сүм хийд ХХ зууны эхэн” номын нээлтийн үйл ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өргөө 3 IMAX кино театр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын сайд, академич С.Чулуун, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, Ардын уран зохиолч Д.Урианхай тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.

Монгол улсын эзэн хаан VIII Богд Жибзундамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан ХХ зууны эхэн үед Монгол оронд хурал номын үйл ажиллагаа явуулж байсан сүм хийдүүд болон суварга шүтээнүүдийн гэрэл зургаас бүрдсэн “Монголын сүм хийд /XX зууны эхэн/” гэрэл зургийн цомгийг Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран эрдэм шинжилгээний тайлбартайгаар монгол, англи хэлнээ бэлтгэн нийтлүүлэн хойч үед өвлүүлэн үлдээлээ.

Музей нь Монголын түүх, шашин, соёл урлагт холбогдох үнэт нандин өв бүтээлүүдийг гадаад, дотоодын үзэгчдэд таниулан сурталчлах, музейн үйлчилгээг бүх насны иргэдэд хүртээмжтэй байлгах, тэдний нас, хүйс, онцлогт нийцсэн соёлын бүтээлч үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат киног монгол, англи хэл, дохионы хэлний орчуулгатайгаар “НамуунЗэт продакшн”-тай хамтран бүтээж олон нийтийн хүртээл болгож байна.

Мөн музейн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэхэд анхааран ажиллаж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.


“Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат киноны нээлт боллоо  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй