Шууд Chart

Жулия Робертсын дүрийг биен дээрээ дүүрэн шивсэн эр

2020-10-26 11:17:43

Холливудын алдарт жүжигчин Жулия Робертс дүрийг биен дээрээ дүүрэн шивсэн шивээс бүхий нэгэн эр Мексикт өдгөөг хүртэл амьдарч байна.

Түүнийг  Миленко Парсерисас Букович гэдэг бөгөөд сонин худалдагч тэр эр жүжигчин Жулия Робертсыг «Эрин Брокович» хэмээх киноны гол дүрд тоглосныг нь үзсэнээс хойш түүнийг шүтэн бишрэх болсноор энэхүү шивээсээ шивүүлсэн ажээ. 

Тэр үеэс хойш өдгөө 63 настай тэрбээр энэхүү шивээсийг хийлгэхийн тулд нилээд их хэмжээний хэдэн мөнгө  зарцуулжээ. Букович цээж болон хоёр гаран дээр нь Жулия Робертсын янз бүрийн дүрийг, тухайлбал, нүдний шилтэй, толгойдоо алчууртай зэрэг дүрүүдийг шивүүлсэн аж.

Миленко Букович шивээс хийлгэсэндээ сэтгэл хангалуун байдаг бөгөөд санхүүгийн боломжтой болохоороо дуртай жүжигчнийхээ дүрийг нуруу, гар, цээжин дээрээ нэмж шивүүлнэ хэмээн тухайн үедээ ярьсан байдаг юм.


Жулия Робертсын дүрийг биен дээрээ дүүрэн шивсэн эр  
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй