Шууд Chart

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

2020-10-28 16:12:52

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, “Болор цом”-ын хошой эзэн Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 23-нд болно.

УДБЭТ-ын тайзнаа болох уг наадмын нэр нь “Антимир” бөгөөд бүтээлийг арваннэгдүгээр сарын 10 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах аж.

Тус наадамд оролцох хүсэлтэй найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх юм байна.

Үүнийг МЗЭ, түүний үр хүүхэд хамтран зохион байгуулж буй.

Сонирхуулахад, тус наадмын нэрийг орчуулбал “Ертөнцийн эсрэг” гэсэн утгатай аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам болно  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй