Шууд Chart

“Боинг” компани 30 мянган ажлын байрны цомхтгол хийнэ

2020-10-30 11:15:54

Цар тахлын үеэр хамгийн их алдагдал хүлээж байгаа салбаруудаар аялал жуулчлал, мөн агаарын тээвэр нэрлэгдэж байгаа. Авиа компаниуд төдийгүй онгоц үйлдвэрлэгчид  санхүүгийн хямралыг даван туулахын тулд зардлаа танах арга хэмжээг авч байна. Америкийн "Боинг" компани л гэхэд 2 жилийн дотор 30 мянган ажлын байрны цомхтгол явуулахаар болжээ.

Боинг” компани энэ жилийн 3 дугаар улиралд дахин алдагдал хүлээгээд байна.  Үүнээс үүдэн тус компани ирэх жилийн эцэс гэхэд 14 мянган ажилтнаа ажлаас нь чөлөөлнө гэдгээ лхагва гарагт зарлажээ. Өнгөрсөн 4 дүгээр сард тус компани 16 мянган ажлын байрны цомхтгол явуулахаа  мэдээлсэн юм. Онгоц үйлдвэрлэгч  2 жил хүрэхгүй хугацааны дотор нийт 30 мянган   хүнийг ажлаас нь  ийнхүү чөлөөлөхөөр болж байгаа аж.

Цар тахлаас гадна "Боинг" компанийн зарим нэрийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт зогсонги байдалд орсон нь санхүүгийн хямралд нөлөөлж байна. Тухайлбал, тус компанийн “737 MAX” онгоцны осол хоёр удаа болсон юм.  Ослын дараагаар дээрх онгоцны захиалга зогсжээ. Өнгөрсөн 9 дүгээр сарыг хүртэлх гурван сарын хугацаанд "Боинг" компани 466 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ хугацаанд тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт 29 хувиар буурчээ. Ер нь АНУ-ын авиа компаниуд ч  ижил арга  хэмжээг авч байна. “American Airlines” болон  “United Airlines” компаниуд нийт 32 мянган ажлын байрны цомхтгол хийхээр болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Боинг” компани 30 мянган ажлын байрны цомхтгол хийнэ  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй