Шууд Chart

Булган аймагт шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

2020-10-30 11:32:19

Булган аймагт шинээр баригдсан төв цэвэрлэх байгууламжийг улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад орууллаа. Азийн хөгжлийн банкны 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тус цэвэрлэх байгууламж нь бүрэн биологи цэвэрлэгээний технологиор MNS 4943-2011 стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх хоногт 3000м3 ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай.

Цэвэрлэх байгууламжийг ашигласнаар инженер-техникийн 26 ажилтны байнгын ажлын байр бий болж, Булган сумыг шинэ үеийн инженерийн шийдэл бүхий хот болгон хөгжүүлэхэд чухал түлхэц болохоос гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг арилгаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, лагийг боловсруулж, шахмал түлш гарган авах боломж бүрдэж байгаагаараа онцлогтой юм.

Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг “Наран рашаан” ХХК зохиож, “Заг инженеринг” ХХК, “Престиж Инженеринг” ХХК-ийн түншлэл хугацаанд нь гүйцэтгэлээ.

Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713 төслийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгуудын цэвэрлэх байгууламжуудын барилга угсралтын ажлууд үргэлжлэн явагдаж байна.

Эх сурвалж: БХБЯ


Булган аймагт шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо   
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй