Шууд Chart

"Эйтаназ"-ийн аргаар зовлонгоосоо ангижрахыг Шинэ Зеландын иргэд дэмжиж байна

2020-10-30 17:28:22

"Эйтаназ"-ийн аргаар зовлонгоосоо ангижрах асуудлаар Шинэ Зеландад санал асуулга явуулахад, оролцсон хүмүүсийн 65.2 хувь нь дэмжсэн байна. Урьдчилсан энэ дүнгээр тус улсын парламент 2019 онд баталсан “Амьдралын төгсгөлийг сонгох тухай” хууль хүчин төгөлдөр болно.

Гэхдээ баасан гарагт зарласан энэ дүнд хилийн чанадад өгсөн санал гэх мэт зарим онцлог саналын хуудсуудыг багтаагаагүй байна. Тиймээс 11 дүгээр сарын 6 хүртэл эцсийн дүнг гаргахгүй гэж байгаа ч, ийм хүчтэй дэмжлэг өөрчлөгдөх магадлал бага гэсэн тайлбар байна. Хэрэв нийт дүн одоогийнхоос өөрчлөгдөхгүй бол “Амьдралын төгсгөлийг сонгох” тухай Шинэ Зеландын энэ хууль 2021 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхлэх юм байна.

Энэ хуульд 6-гаас цөөн сарын настай, эдгэшгүй өвчтэй хүмүүс хоёр эмчийн зөвшөөрөлтэй бол "Эйтанази" буюу эмнэлгийн тусламжтайгаар өөд болж зовлонгоосоо ангижирч, амьдралын төгсгөлөө сонгох боломжтой гэж тусгасан байна. Гэтэл үүнд зохих ёсны хамгаалалт дутмаг байна гэж эсэргүүцэгчид нь үзэж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

"Эйтаназ"-ийн аргаар зовлонгоосоо ангижрахыг Шинэ Зеландын иргэд дэмжиж байна   
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй