Шууд Chart

Хуан Антонио Самаранч Монголд

2020-11-19 11:43:56

Олон Улсын Олимпын Хорооны дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ Хуан Антонио Самаранч нь Улаанбаатар хотноо зочилж, тэр үеийн Биеийн тамир спортын улсын хорооны дарга, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Ш.Магвантай уулзсан юм.

Уулзалтын дараа Х.А.Самаранч нь Монголын шилдэг тамирчдын төлөөлөлтэй найрсгаар ярилцан, Спортын төв ордоны гадаа дурсгалын зураг татуулсан түүхэн мөч.

Х.А.Самаранч нь тэр үед Испани Улсаас ЗХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байсан бөгөөд Монгол Улсын хэргийг түр хамаарагчийн дипломат үүрэг гүйцэтгэдэг байсан гэдэг.  

Монгол Улсад ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах тэр (тэр үед дэд асан) 1999 онд, Жаз Рогге 2011 онд тус тус айлчилж байсан түүхтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хуан Антонио Самаранч Монголд  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй