Шууд Chart

Тайландын аялал жуулчлалын газрын дарга асанд 50 жилийн хорих ял өглөө

2020-11-23 13:41:18

Эх сурвалж: khaosodenglish.com

Өнгөрсөн даваа гарагт Тайландын Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Жутамас Сириван 2000-аад оны эхээр зохион байгуулагдсан олон улсын кино фестивалийн зохион байгуулагчдаас хахууль авсан хэрэгтээ 50 жилийн хорих ялаар шийтгүүллээ.

Доод шатны шүүхээс түүнийг үгсэн хуйвалдсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан зэрэг 11 үйлдэлд гэм буруутай гэж үзэн оноогоод байсан ялыг ийнхүү Дээд шүүхээс хэвээр үлдээжээ. Түүний хэргийг шалгах үйл ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яам хамтран оролцсон юм.


Тайландын аялал жуулчлалын газрын дарга асанд 50 жилийн хорих ял өглөө  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй