Шууд Chart

Ч.Хүрэлбаатар: "Ковид"-той холбоотойгоор 418.9 сая ам.долларын зээл болон тусламжийн гэрээ байгуулсан

2020-11-23 14:56:06

Монгол Улс "Ковид-19"-ын цар тахлын үед гадаад улс орон донор байгууллагуудтай 418.9 сая ам.долларын зээл тусламжийн гэрээ байгуулжээ. Монгол Улсын Шадар сайд, НҮБ-ын Суурин зохицуулагчтай хамтран удирдах “Нэгдсэн зохицуулалтын бүлэг” байгуулан ажиллаж байна.

Тус бүлэг коронавирусний халдварын тархалтаас хамгаалах чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад улс орны, олон улсын болон донор байгууллагуудын үйл ажиллагааг Засгийн газраас баримталж буй бодлоготой уялдуулах зорилготой юм. Ингэснээр олон улсын хандив тусламжийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсын түнш байгууллагуудын нөөц боломжийг нэгдмэл байдлаар дайчлан хуваарилах, хамтын ажиллагааны уялдааг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ярианд анхаарлаа хандуулъя.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас улсын онцгой комисст өгсөн хандив, тусламжийн талаар мэдээлье. 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Улсын Онцгой комист 290 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 260 орчим иргэнээс 3.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материал хандивлажээ.

Үүнээс 6.6 тэрбум төгрөгийг Улсын онцгой комиссын шуурхай штаб, төрийн байгууллагууд, нийслэлийн автозамын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээнд болон шаардлагатай тоног төхөөрөмж, бусад үйл ажиллагаанд зарцуулсан байна.


Ч.Хүрэлбаатар: "Ковид"-той холбоотойгоор 418.9 сая ам.долларын зээл болон тусламжийн гэрээ байгуулсан   
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй