Шууд Chart

Голд суусан автомашинаа ухраах явцдаа хүн дайрсан харамсалтай хэрэг гарлаа

2020-11-23 15:32:08

Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Сүмт гэх газарт автомашинд дайруулсан хохирогч нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарчээ.

Тодруулбал, 36 настай Н гэх эрэгтэй “Land Cruiser-80” маркийн автомашин жолоодож байхдаа голын усанд суусан машинаа уснаас гаргах гэж ухраах явцдаа 36 настай эрэгтэй А-г дайрч амь насыг нь хохироожээ. .

Иймд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад анхаарахыг холбогдох байгууллагаас сэрэмжлүүллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Голд суусан автомашинаа ухраах явцдаа хүн дайрсан харамсалтай хэрэг гарлаа  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй