Шууд Chart

Г.Ёндон: Бүтээгдэхүүн экспортлогч компаниуд цар тахлын эсрэг нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна

2020-11-24 16:42:21

"Ковид-19" цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн импортлогч, экспортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй таван удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн.

Хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал бодол солилцсон юм. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.

УУХҮ-ийн сайдын зүгээс уурхайд ажиллаж буй ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг компанийн удирдлагуудад даалгасан ба экспортын гол хилийн бүсүүдэд халдваргүйжүүлэлт, хамгаалалтын “Ногоон бүс” байгуулахыг үүрэгдсэн. Одоогоор тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллүүд ногоон бүс байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж гарган онцгой дэглэмийн өндөр зохион байгуулалтад орж ажиллаж байна.

Эх сурвалж: УУХҮЯ


Г.Ёндон: Бүтээгдэхүүн экспортлогч компаниуд цар тахлын эсрэг нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна  
Үзсэн: 188 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй