Шууд Chart

Тайланд: Жагсагчид банкны хувьцаагаа буцааж өгөхийг эзэн хаанаасаа шаарджээ

2020-11-26 17:32:38

Тайландад оюутан залуучууд голдуу иргэд эзэн хааны институтид шинэчлэлт хийх, ерөнхий сайд Прают Чан Очаг огцрохыг шаардсаар багагүй хугацаа өнгөрч байна. Тайландын төр засгаа эсэргүүцэн жагсаж байгаа иргэд хааны гэр бүлд дахин шаардлага тавьж байна.

Өчигдөр нийслэл Бангкок хотод нэгэн банкны гадаа болсон жагсаалд 12 мянга гаруй хүн оролцлоо гэж хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Тус банкны гол хувьцаа эзэмшигч нь хаан Маха ВажиралОнгКорн юм байна. Иймээс жагсагчид Хаанаа банкны хувьцааг буцааж өгөхийг шаарджээ.

Жагсаалд оролцогчид хааны тансаг амьдралын хэв маягт ихээхэн шүүмжлэлтэй хандаж, хаан болон засгийн газрын аль аль нь ард түмэн нь юу хэлж, юу шаардаж байгааг сонсох хэрэгтэй. Тэд ард түмнийхээ дуу хоолойг сонсох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэж жагсаал зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Лхагва гарагийн жагсаал болохын өмнө тус улсын засгийн газар нь жагсаалыг хүчээр дарах болно. Хааны засаглалыг гутаан доромжлохыг хориглодог хуулийг хэрэгжүүлж ч магадгүй гэж ерөнхий сайд нь мэдэгджээ. Харин хариуд нь Жагсагчид баасан гарагт дахин өргөн хэмжээний жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайланд: Жагсагчид банкны хувьцаагаа буцааж өгөхийг эзэн хаанаасаа шаарджээ  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй