Шууд Chart

Бажранг Пуния хуримаа хийжээ

2020-11-27 12:01:02

Энэтхэгийн чөлөөт бөхийн өнөө цагийн шилдэг тамирчин, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Бажранг Пуния хуримаа хийв.

Өдгөө 26 настай тэрбээр энэ жил Токиогийн олимпын дараа хуримаа хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас олимп ирэх зун хүртэл хойшлогдсноор хувийн амьдралаа цэгцэлж, гал голомтоо бадраасан байна.

Түүний сүйт бүсгүй Энэтхэгийн шигшээ багт данстай, эгч дүү дөрвөн бөхийн отгон нь Сангеета Погат бөгөөд хосууд гурван жил үерхжээ.

 

 

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Бажранг Пуния хуримаа хийжээ  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй