Шууд Chart

Өмнөговь аймагт нэг боодол өвс 10 мянга төгрөгт хүрнэ

2020-11-27 12:51:24

Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй, бэлчээрийн даац хэтэрсэн мэдээлэлтэй байна. Тиймээс төрөөс малчид, иргэд рүү чиглэсэн ажлыг бодит, үр дүнтэй болгох шаардлагатай аж. Эхний ээлжинд 14 мянган төгрөгөөр зарах нэг боодол өвсийг 10 мянга болгон хямдруулжээ.

Дээрх аймаг 15 сумтай. Бэлчээрийн дөнгөж 20 хувь нь өвстэй бол үлдсэн 80 хувь нь тун тааруу, маү хүнд гэсэн үзүүлэлттэй байна.

Тус аймаг нь 6000 гаруй малчин өрхтэй бөгөөд өөрийн болон бусад аймгийн нутагт өнөөдрийн байдлаар 900 гаруй өрхийн 630 мянган мал оторлож буй. Оторчдод зориулан худаг ус гаргах, аймаг сумын аюулгүйн нөөцөө татах зэрэг ажлыг хийж байгаа бөгөөд эхний ээлжинд өвсний үнээ хямдруулан борлуулж байна.

Улс, аймгийн нөөцөд өвс тэжээл татах ажил үргэлжилнэ. Аль болох хямд үнээр малчдынхаа өвс тэжээлийн хангалт хийхийг зорьж байгаа аж.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар өвс тэжээл татаж буйн зэрэгцээ Засгийн газраас шийдвэрлэсэн төсөв санхүүгээр өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өмнөговь аймагт нэг боодол өвс 10 мянга төгрөгт хүрнэ   
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй