Шууд Chart

Их хорийн орнуудын гадаад худалдаа III улирлын дүнгээр өсчээ

2020-11-28 09:35:35

Их хорийн бүлгийн орнуудын гадаад худалдаа өнгөрсөн 3-р улирлын дүнгээр цар тахлын нөлөөгөөр хөл хорионы хатуу дэглэм  хэрэгжүүлсэн 2-р улирлынхтай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна. Энэ тухай эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын  танилцуулсан тайланд тэмдэглэсэн байна. Гэхдээ олон улсын худалдаа өнгөрсөн улиралд хямралын өмнөх  2019 оны  4-р  улиралтай харьцуулахад 5 хувиар  буурсан дүн гарсан  байна.

Түүнчлэн дэлхийн  олон улс оронд цар тахлын 2 дахь давлагаанаас болж  шинээр хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх болсон нь дэлхийн худалдаанд дахин сөргөөр нөлөөлж  эхэлсэн  гэж  таамаглахад хүргэж  байгааг өнгөрсөн 10-р сарын урьдчилсан  дүн мэдээнүүд харуулж  байгааг энэ тайланд мөн тэмдэглэсэн байна. Уг нь өнгөрсөн 7-9 сарын хугацаанд Их хорийн орнуудын бараа бүтээгдэхүүний экспортын  хэмжээ 21,6 хувиар өсч 3 их наяд 462 сая ам.долларт хүрсэн  байна. Мөн импортын өсөлт 18,1 хувиар өмч 3 их наяд  432 сая  ам.долларт хүрчээ. 

Үүнээс  Хойд  Америкийн орнуудад тухайлбал Канад, АНУ, Мексикийн гадаад  худалдааны  эргэлт  эрс сайжирсан байна. Гэхдээ  тус бүс нутгийн гадаад худалдааны хэмжээ бүхэлдээ хямралын өмнөх түвшингээс ч доогуур гарсан байна. Европын Холбооны орнуудын  экспорт  27,4 импорт  мөн 22,4 хувийн өсөлттэй гарсан  байна. Үүнээс Герман, Франц, Итали улсуудынх хамгийн өндөр  өсөлттэй гарчээ.

Харин  манай хойд хөрш ОХУ-ын экспорт 10 импорт 7 өмнөд  хөрш БНХАУ ын  экспорт 9,6  импортын хэмжээ нь 13,7 хувиар өссөн дүн гарчээ.  Хэдийгээр  Хойд Америк  Европын орнуудынхаас  бага хувиар өссөн  дүн харагдаж байгаа Их хорийн орнуудаас ганцхан  Хятад улсын гадаад худалдааны  хэмжээ хямралын өмнөх үеийн түвшинд  хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их хорийн орнуудын гадаад худалдаа III улирлын дүнгээр өсчээ  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй