Шууд Chart

Турк улсад 337 хүнд бүх насаар нь хорих ял оноолоо

2020-11-28 09:44:59

Туркэд  2016  оны  7-р сард  цэргийн  эргэлт гаргахыг оролдсон хэрэгт  холбоотой 337 хүнд  шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон  байна.  Тэдний ихэнх нь тухайн цаг үед  Анкара  хотоос холгүй оршдог Акынжи агаарын цэргийн баазад алба хааж байсан нисэгч,  сонсогчид юм байна. Ар гэрийнхэн нь цэргийн эргэлтэд оролцоогүй олон нисэгч, сонсогчдыг хоморголон ийнхүү шийтгэснийг  буруушаан эсэргүүцэж  буйгаа илэрхийлцгээж байна.  

 

Харин Анкара дахь зэвсэгт мөргөлдөөнд шууд бусаар оролцсон Туркийн  зэвсэгт хүчний офицер асан  олон хүнд 3-79 жилийн хорих ял оноосон байна. Энэ хэрэгт нийт 500 гаруй хүнийг холбогдуулан шалгаснаас 75-ийг нь л цагаатгаж сулласан байна. Цэргийнхэн төрийн эрхэнд гарах гэсэн оролдлогын улмаас Стамбул, Анкарад зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. Үүний уршгаар  250 хүн амь насаа алдаж  2 мянга гаруй хүн гэмтэж шархадсан билээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд  10 мянга гаруй хүнийг баривчилж 140 гаруй  мянган хүнийг  ажлаас нь халж огцруулсан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк улсад 337 хүнд бүх насаар нь хорих ял оноолоо  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй