Шууд Chart

Сонсогч нар өдөрт 10 цаг гадаа зогсон үүрэг гүйцэтгэж байна

2020-12-01 11:20:55

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хөл хорионы энэ үед Дотоод хэргийн их сургуулийн 2000 гаруй сонсогч эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Сурагчийн ширээнээсээ салаад жил ч болоогүй залуус ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ эхлэлийг улс орондоо хүнд хэцүү цаг үе тохиолдох энэ үеэр тавьж байна. Тэдний төлөөлөл болгон сонсогч Б.Тайванбатыг бид “Цагийн хүрд”-д онцоллоо. Б.Тайванбат олон хүний эрүүл мэндийн төлөө үүрэг гүйцэтгэж, цар тахалтай тэмцэж байгаа энэ үе нь хамгийн баатарлаг үйлс гэж ярьж байна.  /2020.11.30/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сонсогч нар өдөрт 10 цаг гадаа зогсон үүрэг гүйцэтгэж байна  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй