Шууд Chart

COVID-19: Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад өгөх зөвлөмж

2020-12-01 11:56:20

Ажилтан, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагад:

• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

• Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх

• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах

• Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх

• Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах

• Хурлын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах

• Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх

• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх

• Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цайгаар ажилчиддаа өгөх

• Хоолны газарт ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх

• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх

• Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх

• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

• Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах

• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх

 

Ажилчин, албан хаагчдад:

• Амны хаалт зүүх

• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх

• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах

• Цахилгаан шат аль болох ашиглахгүй байх

• Хувийн эд зүйлийг бусдад дамжуулахгүй байх

• Гараа сайтар савандаж угаах

• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх

• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх

• Шүлсээ хаяхгүй байх

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

COVID-19: Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад өгөх зөвлөмж  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй