Шууд Chart

Онцгой байдлын байгууллагын 2800 гаруй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

2020-12-01 11:57:22

Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд буюу халдварын голомтот бүсэд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг холбогдох байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон.

Уг урамшуулалд Онцгой байдлын байгууллагаас аймаг, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб, пост, эргүүл хамгаалалтад ажиллаж байгаа 2800 гаруй алба хаагчид хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Онцгой байдлын байгууллагын 2800 гаруй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй