Шууд Chart

Олон улсын жүдо бөхийн холбоо эмэгтэйчүүдийн анхны ДАШТ-ийг тэмдэглэлээ

2020-12-01 13:58:14

Олон улсын жүдо бөхийн холбоо өнгөрсөн хоёр өдөр эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсны 40 жилийн ойг тэмдэглэлээ.

Тэртээ 1980 онд АНУ-ын Нью Йорк хотод дээрх тэмцээн болж байв.

Харин манай улсын хувьд 1988 онд самбо, жүдо бөхийн шигшээ багийн анхны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны санаачлагаар эмэгтэй шигшээ баг багуулагдаж, 1990 оны Азийн наадам, 1991 оны азийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа оруулж байв. Мөн 1995 оны Японы Чиба хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсын эмэгтэй жүдочид анх удаа дэлхийн дэвжээнд зодоглосон юм.

Харин дэлхийн аваргын анхны медалийг Египет Улсад болсон тэмцээнээс гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од авч ирсэн бол Монгол Улсын одоогоор цор ганц болоод анхны олимпын медалийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа хүртсэн билээ.

Монголын жүдогийн анхны легионер тамирчин болох

Г. Отгонцэцэг, Казахстан Улсын түүхэн дэх жүдо бөхийн анхны олимпын болон ДАШТ-ний медалиуд хүртэж, Казахстан Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан юм.

  1. ДАШТ- Хүрэл. Хишигбатын Эрдэнэт-Од, -57кг. 2005, Египет, Каир.
  2. ДАШТ- Хүрэл, Мөнхбаатарын Бундмаа, -52кг, 2010, Япон, Токио.
  3. ДАШТ- алт, Мөнхбатын Уранцэцэг. -48 кг, 2013, Бразил, Рио-де-Жанейро
  4. ДАШТ- Хүрэл, Доржсүрэнгийн Сумъяа, -57кг, 2015 Казахстан улс, Астана.
  5. ДАШТ- Хүрэл, Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, -63кг, 2015, Казахстан улс, Астана
  6. Олимп, “Рио 2016”. Мөнгө, Доржсүрэнгийн Сумьяа, -57 кг, Рио-де-Жанейро, Бразил.
  7. Олимп, Рио 2016. Хүрэл, Галбадрахын Отгонцэцэг, -48 кг, Рио-де-Жанейро, Бразил. Казахстан Улсын нэрийн өмнөөс.
  8. ДАШТ- Мөнгө, Мөнхбатын Уранцэцэг -48кг, 2017, Унгар, Будапешт.
  9. ДАШТ- Алт, Доржсүрэнгийн Сумъяа -57кг, 2017, Унгар, Будапешт.
  10. ДАШТ- Хүрэл, Балдоржийн Мөнгөнчимэг, -63 кг, 2017, Унгар, Будапешт
  11. ДАШТ- Хүрэл, Галбадрахын Отгонцэцэг, -48кг, 2017, Унгар, Будапешт. Казахстан Улсын нэрийн өмнөөс.
  12. ДАШТ- Хүрэл, Галбадрахын Отгонцэцэг, -48кг, 2018, Азербайжан Баку. Казахстан Улсын нэрийн өмнөөс.
  13. ДАШТ- Хүрэл, Доржсүрэнгийн Сумъяа. -57кг, 2018, Азербайжан Баку.
  14. ДАШТ- Хүрэл. Мөнхбатын Уранцэцэг. -48кг, 2019. Япон. Токио.

Багийн ДАШТ-ээс эмэгтэйчүүд 2007 оны БНХАУ-ын Бээжингийн ДАШТ-ээс хүрэл, 2014 онд ОХУ-ын Челябинскээс ДАШТ мөнгөн медалийн эзэд болцгоосон.

2019 онд залуучуудын ДАШТ-ээс 18 настай Лхагвасүрэнгийн Сосорбарам нар эмэгтэй жүдочдоос анхны залуучуудын дэлхийн аварга болсон юм.

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын жүдо бөхийн холбоо эмэгтэйчүүдийн анхны ДАШТ-ийг тэмдэглэлээ  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй