Шууд Chart

“Боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам” батлагдлаа

2020-12-03 09:29:17

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр тушаалаар “Боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг баталлаа.

Энэхүү түр журмаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Журмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Журмын дэлгэрэнгүйг эндээс татаж авна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам” батлагдлаа  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй