Шууд Chart

Ховдчууд гурван ихэр хүүг гурван өрөө байраар мялаажээ

2020-12-03 14:37:30

Ховд аймгийн жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, Э.Содномбаяр нарын гэр бүл өнгөрсөн тавдугаар сард гурван ихэр хүүтэй болсон билээ. Тэгвэл тус аймгийн зон олон ихэд бэлэгшээж энэ онд ашиглалтад орсон 77м2 талбай бүхий гурван өрөө байрны түлхүүрийг албан ёсоор хүлээлгэн өглөө.

Ихэр хөвгүүд болох Б.Бэлэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Төвшинсайхан нар одоо долоон сартай, эрүүл энх бойжиж байна.

Тус гэр бүлд дээрх байрыг олгох асуудлыг Засаг дарга Б.Дүгэржав санаачилж, аймгийн ИТХ-аар шийдвэрлүүлжээ.

Ихрүүд удмаа дагаж мэндэлдэг гэдэг. Одоогоос 72 жилийн өмнө ихэр хөвгүүдийн ээж Э.Содномбаярын аав Эрдэнэбүрэн гуайн эмээгийн төрсөн дүү Ширнэн гэдэг хүнээс гурван ихэр хүүхэд мэндэлж байжээ.

Тэгвэл ийнхүү С.Бадампүрэвийнх удмаа даган ийнхүү гурван ихэр хүүгээ өлгийдөн авснаар таван хүү, хоёр охинтой өнөр бүл боллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховдчууд гурван ихэр хүүг гурван өрөө байраар мялаажээ  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй