Шууд Chart

Улаанбаатар хотын БЗД-ийн хэмжээнд энэ онд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оноос 3 дахин буурсан

2020-12-03 17:43:08

Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан санхүүжилттэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны III улирал хүртэл хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн энэ оны тайлангийн хурлыг хийлээ. Уг төслийн зөвлөх хорооны цахим хуралд төслийн зөвлөх хорооны дарга Ш.Анхмаа, дэд даргаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн уг төслийн ажлын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Баянзүрх, Сонгинохайрхан, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны төлөөлөл оролцлоо.



Төслийн үр дүнгээс товч танилцуулвал: Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдолын үзүүлэх нөлөө төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020 онд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оноос 3 дахин буурсан. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуультай хамтран Монгол гэрийн дулаалга, халаалт, хоол бэлтгэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний (CHIPS) багц байдлаар цахилгаанаар халдаг шинэлэг бүтээлийг зохион бүтээсэн төдийгүй уг төслөөс 85-100 хувийн санхүүжилтээр Баянхонгор аймгийн гэр хорооллын 230 өрхөд олгосноор Баянхонгор аймаг “утаагүй аймаг” болох сайн жишиг болсон төдийгүй бусад аймгуудад хэрэгжиж болохуйц туршлага болсон байна. Энэхүү шинэлэг бүтээл, сайн туршлагыг жишиг болгон Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймаг болон Баянзүрх дүүргийн нийт 148 өрх, 2 гэр цэцэрлэгт 150 багцыг олгосноор агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үүсэх сөрөг нөлөөллийн дарамтыг бууруулахад ахиц гаргаж чадлаа.
 
Баянхонгор аймгийн төвд гадна орчны агаар дахь PM 2.5 тоосонцорыг цаг тутам хэмжиж, мэдээлэх BAM 1020 агаарын чанарын хяналтын харуулыг суурьлуулсан бол дотоод орчны агаарын чанарыг хянах бага оврын тоосонцор хэмжигч 5 багаж, агаарын чанарыг хэмжих 2 багц төхөөрөмжийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймгийн цэцэрлэг, эрүүл мэндийн төвд суурилуулснаар иргэд өөрсдөө агаарын чанарыг хянаж эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжийг бүрдүүллээ.   Түүнчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын агаар сэлгэлтийн системийг сайжруулах, барилгын материалын чанар, аюулгүй байдал, стандартыг шинэчлэх ажлыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн зэрэг сайн туршлагыг төсөл хэрэгжих хугацаанд хуримтлуулснаар төсөл гэхээс илүүтэй хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж болохуйц ажил болсон байна гэж гишүүд дүгнэсэн.
 
Өнөөдрийн хуралдаанаар “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус хэлэлцэж, шинэлэг бүтээл, судалгааны ажлын үр дүн, зөвлөмжийг хэрэгжүүлэх, байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг уг төслийн хүрээнд хийх ажилтай уялдуулах, бэрхшээл, хүндрэлийг даван туулахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд анхаарч ирэх жилийн төлөвлөгөөт ажлуудыг бодлогын баримт бичигт тусгах, хэрэгжүүлж ажиллахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллалаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улаанбаатар хотын БЗД-ийн хэмжээнд энэ онд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оноос 3 дахин буурсан  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй