Шууд Chart

“Walther РР” гар бууг дуудлага худалдаагаар заржээ

2020-12-05 12:12:25

Их Британийн алдарт тагнуулчийн тухай өгүүлэх Жеймс Бонд киноны анхны цувралд ашиглагдаж байсан Walther PP “Вольтер ПиПи” гар бууг  дуудлага худалдаанд оруулсан байна. Энэ гар буу шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй өндөр үнээр зарагдсан байна.

АНУ-ын Калифорни мужийн Жульенийн  дуудлага худалдаагаар “Walther PP” гар буу 256 мянган  ам.долларын үнэд хүрч, зарагдсан байна. 12 дугаар сарын 01-нд эхэлсэн дуудлага худалдаагаар 2000 гаруй ховор, үнэд эдлэл зарагдсаны нэг нь Жеймс Бонд киноны зураг авалтад ашигласан энэхүү гар буу байжээ.  Жеймс Бондын анхны цувралаар жүжигчин агсан Шон Коннери энэ бууг барин дэлгэцнээ гардаг юм.

Тус киноны Америк шүтэн бишрэгч бууг авсан байна. Гэхдээ худалдан авагч нэрээ олон нийтэд зарлахаас татгалзсан талаар мэдээлэл гарчээ.  Жульений дуудлага худалдааны  тэргүүн тус гар бууг багадаа 150 мянган ам.доллароос 200 мянган ам.долларын үнэд хүрнэ гэж урьдчилан таамаглаж байжээ.  Жэймс Бонд киноны анхны гол дүр болох жүжигчин Шон Коннери 10 дугаар сард таалал төгссөн юм.  Энэ үйл явдал Walther PР гар буу илүү өндөр үнэд хүрэхэд нөлөөлсөн байж болохыг олон улсын зарим хэвлэл дамжуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Walther РР” гар бууг дуудлага худалдаагаар заржээ   
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй