Шууд Chart

“IeSF World Championship-2020” тэмцээн ирэх онд Израилд болно

2020-12-05 15:47:08

IeSF холбооноос ирэх жил болох “Dota 2”-ийн “IeSF World Championship 2020” тэмцээнд шалгарсан багуудыг зарлажээ.

Уг ДАШТ-д 10 баг оролцох бөгөөд тодруулбал, Монгол, Чех, Серби, Турк, Балба, Вьетнам, Казахстан, Перу, Мексик, Намиби гэсэн улсын баг багтжээ.

“IeSF World Championship-2020” тэмцээн ирэх оны хоёрдугаар сарын 13-14-нд Израилын Эйлат хотод явагдана.

Өнгөрсөн жилийн хувьд БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон бөгөөд шагналын сан нь 11738 ам.доллар байжээ.

Түрүү багаар Шведийн баг тодорсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“IeSF World Championship-2020” тэмцээн ирэх онд Израилд болно  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй