Шууд Chart

Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 цагийн байдлаар 200 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

2021-01-12 17:07:09

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр хуралдаан яг одоо Соёмбо танхимд үргэлжилж байна.
 
Улаанбаатарын цагаар 2021 оны 01-р сарын 12-ны өдрийн 05 цаг 32 минут 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 26 километрын зайнд магнитуд нь М=6.5-тай газар хөдлөлт болсон билээ.
Энэхүү газар хөдлөлттэй холбоотой аймгийн Засаг даргын шийдвэрээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж тус газар хөдлөлтөөс үүссэн хор уршиг, эрсдэлийг тодорхойлж дүнг танилцуулав.
Хөвсгөл аймгийн хэмжээнд
 
Мөн аймгийн Засаг даргын урилгаар Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн захирал Доктор С.Дэмбэрэл цахимаар холбогдож Онцгой комиссын гишүүдэд мэдээлэл өглөө.
 
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ

Хөвсгөл аймгийн хэмжээнд 15 цагийн байдлаар 200 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй