Шууд Chart

Дархан аварга Г.Өсөхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2021-01-13 13:16:59

Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл суманд 1973 оны энэ өдөр төржээ.

Монгол Улсын даян аварга “Буур” хэмээн алдаршсан Н.Жамъяны удмын бөх түүний амжилтыг энэ дашрамд хүргэе.

Цол ахисан он жил

Дархан аварга 2014

Даян аварга 2009

Далай аварга 2005

Улсын аварга 2003

Улсын арслан 2002

Улсын заан 1995

Улсын наадмын барилдааны амжилт

Түрүүлсэн 4 (2002, 2003, 2005, 2009)

Үзүүрлэсэн 1 (2010)

Шөвгөрсөн 14 (1995–2013 оны хооронд)

Цагаан сарын барилдааны амжилт

Түрүүлсэн 3 (2004, 2005, 2007)

Үзүүрлэсэн 2 (2009, 2010)

Бусад бөх барилдааны амжилт

Чөлөөт бөхийн төрлөөр

Азийн наадам

Хүрэл Бангкок 1998 130 кг

Азийн АШТ

Алт Улаанбаатар 2001 130 кг. Мөн Афины олимпын наадамд оролцож байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аварга Г.Өсөхбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй