Шууд Chart

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, зарим иргэн ажлын байргүй болж байна

2021-01-13 13:37:09

Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг "Мөнх урлах" оёдлын үйлдвэр 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 6-8 хүн тогтмол цалинжуулан ажиллуулдаг байсан бол коронавирусний цар тахал гарснаар борлуулалтгүй болж өнөөдөр дөрвөн хүний орон тоотойгоор ажиллаж байна.

Энэ мэтчилэн коронавирусний цар тахлаас шалтгаалж аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, зарим иргэн ажлын байргүй болж байна.

Энэ үйлдвэр Монгол хувцасыг олноор үйлдвэрлэж, Улаанбаатар, Архангай зэрэг газарт салбар нээн борлуулалтаа хийдэг байсан. Харин хөл хорионоос шалтгаалж бараа бүтээгдэхүүнээ байнга түгээх боломжгүй болсноос гадна иргэдийн худалдан авалт буурч борлуулалт 10 хувьтай болсон байна. Иймээс Архангай, Улаанбаатар хот дахь лангуугаа татан буулгажээ.

"Мөнх урлах" үйлдвэрийн Хархорин худалдааны төв дэх лангууны бараа ч мөн борлуулагдахаа больсон байна. Барааны захаар үйлчлүүлэх иргэдийн тоо буурч орлогогүй өнжих өдрүүд олон болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, зарим иргэн ажлын байргүй болж байна  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй