Шууд Chart

Дэлхийн хамгийн эртний амьтныг дүрсэлсэн сүг зургийг олжээ

2021-01-15 10:21:57

Индонез улсын Сулавеси арал дахь алслагдсан бүс нутгийн нэгэн агуйн ханан дээр зэрлэг гахайнуудыг дүрсэлсэн зургийг олж илрүүлсэн байна. Археологичид энэхүү зургийг 45 мянга 500 жилийн тэртээ зурсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү агуйн зураг нь амьтныг дүрслэн харуулсан хамгийн эртний хадны сүг зураг гэж тооцоолж байна.

Тус зурагт 136 см-ын урттай, 54-см-ын өргөнтэйгөөр дүрслэгдсэн нас биеэнд хүрсэн зэрлэг бодон өөр хоёр гахайн хоорондох тэмцэл эсвэл нийгмийн харилцааг ашиглаж байгааг харуулжээ. . Улаа зосон будгаар зурагдсан  эртний хүмүүсийн бүтээлд  хүний алганы  хээн дүрслэл мөн багтсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн эртний амьтныг дүрсэлсэн сүг зургийг олжээ  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй