Шууд Chart

“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшиж буй малчдын бүртгэл энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ

2021-01-15 15:07:42

Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит 43 дахь удаагийн “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшиж буй малчдын бүртгэл эхэллээ.

Иймд уг шагналд нэр дэвшигдэж буй малчид дараах материалыг бүрдүүлэх юм байна.

Тодруулбал, сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт, мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтэцдээ анхаарсан байдал, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангахад хувь нэмэр оруулсан байдал, малаа эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг орлогоо нэмэгдүүлсэн байдал, малчин өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан байдал, сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, малгүй өрх, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан байдал  зэрэг үзүүлэлтүүдийг харгалзах аж.

Иймд бүрдүүлэх материалд малчны анкет, шагналд тодорхойлсон тухай багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, багийн засаг даргын тодорхойлолт, мал үржлийн тасгийн анкет тэмдэглэл буюу малчны “А” дансны хуулга, сүүлийн гурван жилийн малын тоон үзүүлэлт. Эдгээр нь сумын засаг даргын цохолттой байх. Мөн аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын тодорхойлолт хавсаргах шаардлагатай юм байна.

Бүртгэл энэ сарын 30 хүртэл явагдах бөгөөд МҮОНРТ-ийн байранд хүлээн авч буй.     

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшиж буй малчдын бүртгэл энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 1773 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй