Шууд Chart

Иргэд www.eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлнэ

2021-01-16 14:20:40

Коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой.
 
Шинжилгээний төвүүд зөвхөн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Шинжилгээний төвүүд амралтын өдрүүдэд аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын төлөвлөгөөт шинжилгээг авч байгаа тул бямба, ням гарагт иргэдэд үйлчлэхгүй болохыг мэдэгдэж байна.
 
Иргэд шинжилгээ өгөх цагаа цахимаар авахдаа нэгдүгээр сарын 18-наас хойш авах боломжтой.
 
 
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэд www.eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлнэ   
Үзсэн: 3329 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй